Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өөртөө 8 сая төгрөгийн урамшуулал, илүү цагийн мөнгө тооцсон байжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү нь өөртөө удаа дараа нийт таван сая 500 гаруй мянган төгрөгийн урамшуулал, мөн нийт гурван сая 100 гаруй мянган төгрөгийн илүү цагийн хөлс олгосон нь Авлигатай тэмцэх газраас тус байгууллагад хийсэн шалгалтаар тогтоогджээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өөртөө 8 сая төгрөгийн урамшуулал, илүү цагийн мөнгө  тооцсон байжээ
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өөртөө 8 сая төгрөгийн урамшуулал, илүү цагийн мөнгө тооцсон байжээ. Зураг: МҮОНРТ

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү нь өөртөө удаа дараа нийт таван сая 500 гаруй мянган төгрөгийн урамшуулал, мөн нийт гурван сая 100 гаруй мянган төгрөгийн илүү цагийн хөлс олгосон нь Авлигатай тэмцэх газраас тус байгууллагад хийсэн шалгалтаар тогтоогджээ. Түүнчлэн Сүрьеэгийн клиникийн 10 сая 800 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий засварын ажлыг үнийн харьцуулалт хийлгүйгээр “Дойт трейд” ХХК-тай шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлсэн нь мөн тогтоогдсон байна.

Энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн аж.

Тиймээс Авлигатай тэмцэх газраас Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад зөрчлийг арилгах албан бичиг хүргүүлсэн бөгөөд хуулийн дагуу Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүүд хариуцлага хүлээлгэхийг сануулсан байна. Мөн цаашид дээрх зөрчил, дутагдлыг дахин гаргуулахгүй байх чиглэлээр нийт эрүүл мэндийн байгууллагын албан тушаалтнуудад урьдчилан сэргийлэх зорилгоор танилцуулахыг хүсчээ.

Хуваалцах