Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ХӨСҮТ-ийнхөн 2000 гаруй мод тарьжээ

Хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчдэд эмнэлгийн орчинд ая тухтай байж эмчилгээ үйлчилгээ авч бүрэн эдгэрэх нөхцөл нь ногоон байгууламж бүхий талбайг бий болгох явдал хэмээн Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийнхөн үзэж, 2000 гаруй мод тарьжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ХӨСҮТ-ийнхөн 2000 гаруй мод тарьжээ
ХӨСҮТ-ийнхөн 2000 гаруй мод тарьжээ. Зураг: МҮОНРТ

Хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчдэд эмнэлгийн орчинд ая тухтай байж эмчилгээ үйлчилгээ авч бүрэн эдгэрэх нөхцөл нь ногоон байгууламж бүхий талбайг бий болгох явдал хэмээн Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийнхөн үзэж, 2000 гаруй мод тарьжээ. ХӨСҮТ-д тэр дундаа сүрьеэгийн тасагт хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчид нь нэгээс хоёр жилийн хугацаатай хэвтэн эмчлүүлдэг байна. Эдгээр өвчтөнүүдийн хувьд эмнэлэг нь хоёр дахь гэр нь болдог тул ая тухтай байх бүхий л нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ийнхүү “Эко орчин” бүрдүүлэхээр зорьжээ.

Энэхүү зорилтоо хэрэгжүүлэхийн тулд "Ногоон хашаа" төслийнхөнтэй нэгдсэн байна. Төслийн удирдагчаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ажиллаж байгаа бөгөөд “Галсан сан”, “МИКА монгол” төрийн бус байгууллага хамтран ажиллаж, ХӨСҮТ-ийн 2175 метр квадрат талбайд 1740 шар хус, 250 хайлаас, 50 улиас, 40 моносыг тус тус суулгалаа. Тарьсан суулгацаа арчилж ургуулах нь хамгийн том ажил тул эмнэлгийнхэн тасаг, нэгж бүртээ талбайгаа хуваарилан авч, арчилгаа усалгааг нь хийж байхаар болжээ.

Хуваалцах