ХӨСҮТ: Хязгаарлалтын үр дүнд халдварын тархалтыг хумьж чадсан
Хязгаарлалтын үр дүнд халдварын тархалтыг хумьж чадсан гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ.
Мэдээллийн алба

Хязгаарлалтын үр дүнд халдварын тархалтыг хумьж чадсан гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ. Цар тахлын халдварыг нийтийн дунд тархахаас сэргийлэн ихэнх улс хөл хорио, хязгаарлалт хийж байна. Ингэснээр халдварын голомтыг тодорхойлж, хариу арга хэмжээ авахад чухал үүрэгтэйг албаныхан хэллээ.
Монгол Улс дотоодод анхны тохиолдол бүртгэгдэх үед иргэдийн хөдөлгөөнд хязгаарлалт хийсний үр дүнд өвчлөгсдийн тоог эрс бууруулж чаджээ. ХӨСҮТ-ийн судлаачид шинэ тохиолдол бүртгэгдэх болгонд тухайн хэсэгт тандалт хийж байна. Гэхдээ халдварын нууц үе 5-7 хоног. Тиймээс халдвар аль хэсэгт далд хэлбэрээр тархаж байгааг нарийн тодорхойлох боломжгүй гэж ХӨСҮТ-ийн Тархвар судлаач н.Тэмүүлэн хэллээ.
Mongolian National Radio · ХӨСҮТ: Хязгаарлалтын үр дүнд халдварын тархалтыг хумьж чадсан
Цар тахлын халдвар улс орнуудад харилцан адилгүй байна. Тухайлбал, Европын орнуудад 6, 7 сард халдварын тархалт эрс нэмэгдэж, оргил үедээ хүрсэн бол өнөөдөр Азийн орнуудад халдварын тоо өссөөр байгаа юм. Тиймээс халдварын голомтыг хумих, хавьтлуудыг тогтоох замаар халдварын тархалтыг хязгаарлах бодлого баримталж байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.


















