Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

ХӨСҮТ “Мэс заслын тасаг“-аа шинэчилж, харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ

ХӨСҮТ-ийн мэс заслын тасаг жилдээ 600 орчим мэс засал хийдэг. Үүнд цээжний хөндийн мэс засал, нуруу нугасны мэс засал, булчирхайн мэс засал, үений мэс засал, яаралтай мэс засал , хэвлийн мэс заслууд ордог байна.

О.
О.Ундармаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ХӨСҮТ “Мэс заслын тасаг“-аа шинэчилж, харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ
ХӨСҮТ “Мэс заслын тасаг“-аа шинэчилж, харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ. Зураг: МҮОНРТ

ХӨСҮТ-ийн мэс заслын тасаг жилдээ 600 орчим мэс засал хийдэг. Үүнд цээжний хөндийн мэс засал, нуруу нугасны мэс засал, булчирхайн мэс засал, үений мэс засал, яаралтай мэс засал , хэвлийн мэс заслууд ордог байна.

Мөн Сүрьеэгийн клиникийн дөрөвдүгээр давхарт стандартын бус өрөөнд эмчилгээ үйлчилгээгээ үзүүлдэг байсан бол одоо эмчлүүлэгчдийн эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэх зорилгоор ХӨСҮТ-ийн Амбулаторийн хэсэгт мэс заслын боолт, мэс ажилбарын хэсгийг шинээр тохижуулжээ. Иймд Мэс заслын тасгаар харьяалал харгалзахгүй өвчтнүүдэд үйлчилж эхэлжээ.

Хуваалцах