Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ХӨСҮТ: Монгол Улсын хэмжээнд менингококкт халдварын батлагдсан 5 тохиолдол бүртгэгджээ

Монгол Улсын хэмжээнд 2026 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар менингококкт халдварын батлагдсан 5 тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал УБ-2, ДА-1, ХО-1, УВ-1 бүртгэгдсэн байна. Улаанбаатар хотод бүртгэгдсэн сэжигтэй 1 тохиолдол нас барсан байна. Насны хувьд 6 сартайгаас 10 насны хүүхдийн дунд бүр

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ХӨСҮТ: Монгол Улсын хэмжээнд менингококкт халдварын батлагдсан 5 тохиолдол бүртгэгджээ
ХӨСҮТ: Монгол Улсын хэмжээнд менингококкт халдварын батлагдсан 5 тохиолдол бүртгэгджээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын хэмжээнд 2026 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар менингококкт халдварын батлагдсан 5 тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал УБ-2, ДА-1, ХО-1, УВ-1 бүртгэгдсэн байна. Улаанбаатар хотод бүртгэгдсэн сэжигтэй 1 тохиолдол нас барсан байна. Насны хувьд 6 сартайгаас 10 насны хүүхдийн дунд бүртгэгдэж, 66,7 хувь нь 5 хүртэлх насны хүүхдүүд байна.

Хаврын улиралд менингококкт халдварын эрсдэлтэй улирал бөгөөд цаашид ч тохиолдлын тоо нэмэгдэх хандлагатай байна. Сүүлийн 6 жилийн өвчлөлийн хөдлөл зүйгээс харахад нийт өвчлөлийн 56 хүртэлх хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдэж, Увс, Дорнод, Завхан, Дархан-Уул, Баян-Өлгий, Орхон, Хөвсгөл, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв аймгуудад өвчлөлийн түвшин бусад аймаг, орон нутагтай харьцуулахад өндөр байна. Дүүргийн хувьд НА, ЧД, БЗД, СХД өндөр байна. Өвчлөл 12 дугаар сараас 6 дугаар саруудад өндөр, нийт өвчлөлийн 80-90 орчим хувь нь эхний 6 сард бүртгэгдсэн ба байна.

Хэрвээ та хүсвэл ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын кабинетээр сайн дураар вакцинд хамрагдах боломжтой.

Хуваалцах