Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12568 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 20-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 12568 хүрээд байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ХӨСҮТ:  Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12568 болжээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12568 болжээ. Зураг: МҮОНРТ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 20-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 12568 хүрээд байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй – 297 хүн

  • Хөнгөн – 51

  • Дунд – 226

  • Хүнд – 17

  • Нэн хүнд-3 нөхцөл байдалтай байна.

Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн 11753, гэрээр эмчлүүлж буй 328, нас барсан долоо, хавьтал болсон нийт 90824 хүн байна. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 4852-д хүрсэн байна. Мөн 0-4 насны 2713, 5-9 насны 1597 хүүхэд улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хоёр тунт вакцин тул иргэдийг дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан уриалж байна.

Хуваалцах