Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12592 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 21-ний байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 12592 хүрээд байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12592 болжээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12592 болжээ. Зураг: МҮОНРТ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 21-ний байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 12592 хүрээд байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй – 268 хүн

  • Хөнгөн – 36

  • Дунд – 215

  • Хүнд – 14

  • Нэн хүнд-3 нөхцөл байдалтай байна.

Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн 12152, гэрээр эмчлүүлж буй 268 нас барсан 10, хавьтал болсон нийт 93022 хүн байна. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 4858-д хүрсэн байна. Мөн 0-4 насны 2720 5-9 насны 1600 хүүхэд улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хоёр тунт вакцин тул иргэдийг дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан уриалж байна.

Хуваалцах