Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол нэгээр нэмэгдлээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны арванхоёрдугаар сарын 4-ний байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол нэгээр нэмэгдлээ. Эмнэлэгт 11 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Тухайлбал, ХӨСҮТ-д 2 хүн, хөдөө орон нутагт 9 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол нэгээр  нэмэгдлээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол нэгээр нэмэгдлээ. Зураг: МҮОНРТ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны арванхоёрдугаар сарын 4-ний байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол нэгээр нэмэгдлээ. Эмнэлэгт 11 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Тухайлбал, ХӨСҮТ-д 2 хүн, хөдөө орон нутагт 9 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5119 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3187, 5-9 насны 1771 хүүхэд, 15-19 насны 1735 хүүхэд улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.

Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.

Хуваалцах