Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 428 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын тухай мэдээлэл өглөө. Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан нийт 428 тохиолдол бүртгэгдээд байгаагаас 125 нь эмнэлэгт, дөрвөн нь гэрээр эмчлүүлж байгаа бол 299 нь эдгэрчээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 428 болжээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 428 болжээ. Зураг: МҮОНРТ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын тухай мэдээлэл өглөө. Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан нийт 428 тохиолдол бүртгэгдээд байгаагаас 125 нь эмнэлэгт, дөрвөн нь гэрээр эмчлүүлж байгаа бол 299 нь эдгэрчээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.

Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.

Тодруулах, лавлах зүйл байвал 89016199, 75 103 100 утсанд хандана уу.

Хуваалцах