Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 10542 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 29-ний байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 10542, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 650 гэрээр 926, эдгэрсэн 8959, Хавьтал 75657, нас

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 10542 болжээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 10542 болжээ. Зураг: МҮОНРТ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 29-ний байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 10542, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 650 гэрээр 926, эдгэрсэн 8959, Хавьтал 75657, нас баралт 7 байна.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.

Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.

Хуваалцах