Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.623 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны арваннэгдүгээр сарын 11-ний байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.623 болжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.623 болжээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.623 болжээ. Зураг: МҮОНРТ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны арваннэгдүгээр сарын 11-ний байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.623 болжээ.

Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн 13,579, нас барсан 11 болжээ. Эмнэлэгт 27 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Тухайлбал,ХӨСҮТ-д 15 хүн, хөдөө орон нутагт 11 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин гэрээр 6 хүн эмчлүүлж байна. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5104 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3162, 5-9 насны 1765 хүүхэд, 15-19 насны 1725 хүүхэд улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.

Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.

Хуваалцах