Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13308 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны наймдугаар сарын 13-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13308 болжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13308  болжээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13308 болжээ. Зураг: МҮОНРТ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны наймдугаар сарын 13-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13308 болжээ.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа-39 хүн

  • Хөнгөн – 7

  • Дунд – 29 нөхцөл байдалтай байна

Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн 13238, гэрээр эмчлүүлж буй 21, нас барсан 10 болжээ. Харин хавьтал болсон нийт 96710 хүн байгаа аж. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5013 хүрсэн байна. Мөн 0-4 насны 2994, 5-9 насны 1712 хүүхэд улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хоёр тунт вакцин тул иргэдийг дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан уриалж байна.

Хуваалцах