Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13485 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны есдүгээр сарын 19-ний байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13485 болжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13485 болжээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13485 болжээ. Зураг: МҮОНРТ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны есдүгээр сарын 19-ний байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13485 болжээ.

Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн 13467, гэрээр эмчлүүлж буй 4, эмнэлэгт 3 , нас барсан 11 болжээ. Харин хавьтал болсон нийт 96794 хүн байгаа аж. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5051 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3098, 5-9 насны 1736 хүүхэд улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хоёр тунт вакцин тул иргэдийг дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан уриалж байна.

Хуваалцах