Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 63 эмнэлэгт, 43 хүн гэрээр эмчлүүлж байна

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 15.363 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 12.281, орон нутагт 3077 бүртгэгдсэн байна. Харин нас баралт 20 болжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 63 эмнэлэгт, 43 хүн гэрээр эмчлүүлж байна
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 63 эмнэлэгт, 43 хүн гэрээр эмчлүүлж байна. Зураг: МҮОНРТ

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 15.363 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 12.281, орон нутагт 3077 бүртгэгдсэн байна. Харин нас баралт 20 болжээ.

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан 2026 оны зургаадугаар сарын 7-ны мэдээллээр Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол нэмэгдээгүй байна. Одоогийн байдлаар эмнэлэгт 63 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Гэрийн хяналтад 43 хүн байна.

Тухайлбал, нийслэлд 45 хүн, хөдөө орон нутагт 23 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5470 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3869, 5-9 насны 1992 хүүхэд, 15-19 насны 1861 хүүхэд Улаанбурханаар өвджээ. Харин 20-24 насны 445, 25-29 насны 578 хүн өвдсөн байна.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн программд бүртгүүлээрэй.

Хэрвээ Улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг Улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.

Хуваалцах