ХӨСҮТ-өөс хоёр хүн эдгэрэн гарч, дараагийн тусгаарлалт руу шилжлээ
2020 оны долоодугаар сарын 8-нд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар 1 лаборатори, ЗӨСҮТ-ийн салбар 1 лабораторид хийсэн 701 хүний /PCR/ шинжилгээний хариу сөрөг гарчээ.
Мэдээллийн алба

2020 оны долоодугаар сарын 8-нд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар 1 лаборатори, ЗӨСҮТ-ийн салбар 1 лабораторид хийсэн 701 хүний /PCR/ шинжилгээний хариу сөрөг гарчээ. Тодруулбал,
ХӨСҮТ-д тусгаарлагдсан12 хүн,
Ажиглах байранд тусгаарлагдсан 548 хүн /Сөүл-Улаанбаатар болон Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдээс авсан 3 дахь удаагийн давтан шинжилгээ/,
Ажиглах байранд тусгаарлагдсан 80 хүн,
Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 33 жолооч,
Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 4 хүн /давтан/,
Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан 1 хүн,
Замын-Үүд боомтоор ирсэн 23 хүний шинжилгээнд халдвар илрээгүй байна.
ХӨСҮТ-д эмчлүүлж байсан 2 хүн эдгэрч, өнөөдөр дараагийн тусгаарлалт руу шилжлээ. Тухайлбал, ОХУ-ын батлан хамгаалахын их сургуулийн оюутан /19 настай/ нийт 56 хоног эмчлүүлсэн бол, мөн 37 настай оюутны эмчилгээний хугацаа 42 хоног үргэлжилсэн байна.
Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн коронавируст "COVID-19" халдварын нийт батлагдсан тохиолдол 227 байна. Үүнд:
ХӨСҮТ-д эмчлүүлж эдгэрсэн 197 хүн байгаа бол, өдгөө эмчилгээ, ажиглалтад 30 хүн хамрагдаж байна. Биеийн байдал хөнгөн 27, хүндэвтэр оноштой гурван хүн байна. Мөн жирэмсэн 1, чихрийн шижин өвчтэй 1 хүн байна.
2020 оны долоодугаар сарын 8-ны 19:00 цагт Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 261 хүнийг тусгаарлан ажиглах байранд шилжүүлж, тандалт судалгаа болон шинжилгээний сорьц цуглуулах ажлыг зохион байгуулж байна.
2020 оны долоодугаар сарын 9-ний 01:00 цагт Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирэх зорчигчдыг хүлээн авах, тусгаарлан ажиглах байр болох сорьц цуглуулах бэлтгэл ажлыг хангасан байна.


















