Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ХӨСҮТ-өөс нэг хүн эдгэрч, халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна

Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.08.24/ ээлжит мэдээлэл хийлээ.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ХӨСҮТ-өөс нэг хүн эдгэрч, халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна
ХӨСҮТ-өөс нэг хүн эдгэрч, халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна. Зураг: МҮОНРТ

Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.08.24/ ээлжит мэдээлэл хийлээ.

2020.08.23-нд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар 1 лабораторид хийсэн 399 хүний /PCR/ шинжилгээний хариу "СӨРӨГ" гарчээ.

ТУХАЙЛБАЛ:

- 08.09-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 67 хүн /давтан/,
- 08.22-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 268 хүн,
- ХӨСҮТ-д тусгаарлагдсан 1 хүн,
- Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 9 хүн,
- Өмнөговь аймагт тусгаарлагдсан 27 хүн,
- Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан 1 хүн,
- Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 21 жолооч,
- Сувилалын газруудад тусгаарлагдсан /ХӨСҮТ-өөс эдгэрч гарсан/ 5 хүний шинжилгээнд халдвар илрээгүй байна.

- ХӨСҮТ-д эмчлүүлж байсан 1 хүн эдгэрч, өнөөдөр дараагийн тусгаарлалт руу шилжлээ.
- ХӨСҮТ-д 24 хүн эмчилгээ, тандалт, ажиглалтанд хамрагдаж байна.
- Цэргийн төв эмнэлэгт 53 хүн тусгаарлагдаж байгаагаас, 3 хүний биеийн байдал хүндэвтэр байна.- Улсын хэмжээнд гэрийн тусгаарлалтанд 3562 хүн байна.
- Өчигдөр 271 хүн шинээр тусгаарлалтанд орсон бол, 3 хүн гэрийн тусгаарлалт руу шилжжээ.- Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн коронавируст "Ковид-19" халдварын нийт батлагдсан тохиолдол 298 байна. Үүнд:
- ХӨСҮТ-д эмчлүүлж эдгэрсэн 289 хүн байгаа бол, өдгөө эмчилгээ, ажиглалтад 9 хүн хамрагдаж байна.
- Биеийн байдал хөнгөн 7, хүндэвтэр оноштой 2 хүн байна.

Хуваалцах