Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Хутагт судлал" бага хурлын талаар мэдээлэл хийнэ

Монголын нэрт хутагт хувилгаадын амьдрал түүхийг судлах, мөн тэдний Монголын ард түмний оюун санааны ертөнцөд оруулсан хувь нэмрийг тодорхой болгох зорилго бүхий "Хутагт судлал" бага хурал удахгүй болох гэж байгаатай холбогдуулан

WA
Web admin

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Хутагт судлал" бага хурлын талаар мэдээлэл хийнэ
"Хутагт судлал" бага хурлын талаар мэдээлэл хийнэ. Зураг: МҮОНРТ

Монголын нэрт хутагт хувилгаад болох Дилав хутагт Жамсранжав, Цагаан дарь эхийн хувилгаан Цэрэндондов, Лашин хувилгаан Агваанпэрэнлэйжамц нарын амьдрал түүхийг судлах, мөн тэдний Монголын ард түмний оюун санааны ертөнцөд оруулсан хувь нэмрийг тодорхой болгох зорилго бүхий "Хутагт судлал" бага хурал удахгүй болох гэж байгаатай холбогдуулан Завхан аймгийн Шилүүстэй сумын нутгийн зөвлөл, Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх Эрдэм соёлын төвөөс хэвлэлийн бага хурал зарлалаа. Тус хэвлэлийн бага хурал маргааш буюу дөрөвдүгээр сарын 25-ны баасан гарагт 11 цагаас МҮОНРТ-ийн Олон Нийтийн Мэдээллийн Төвд болно. Хуралд Монгол Улсын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч Б.Цэнддоо, Төрийн шагналт яруу найрагч Ц.Бавуудорж, Хүний гавьяат эмч Н.Пүрэвжав нар оролцоно.

ОЛОН НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

2014.04.24

Хуваалцах