Хутгалуулсан цагдаа 23 оёдол тавиулжээ
Одоогоор хутгалуулсан цагдаагийн алба хаагч гэрээрээ эмчилгээ хийлгэж байгаа аж. Түүний шилбэний эрээн булчин тасарсан учраас 23 оёдол тавиулсан байна.
Мэдээллийн алба

Өнгөрсөн долоо хоногт дуудлагаар очсон цагдаагийн алба хаагч согтуу иргэнд хутгалуулсан талаарх мэдээллийг бид өмнө нь хүргэж байсан. Одоогоор хутгалуулсан цагдаагийн алба хаагч гэрээрээ эмчилгээ хийлгэж байгаа аж. Түүний шилбэний эрээн булчин тасарсан учраас 23 оёдол тавиулсан байна. Түүнийг хутгалсан этгээдийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм.


















