Хутгатай этгээд сурагчдыг гэмтээжээ
Бээжин хотын Шичен дүүрэгт байдаг нэгэн хувийн сургуульд өнөөдөр 11:00 цагийн үед гарсан хэргийн үеэр 20 хүүхэд шархадсанаас гурав нь ноцтой гэмтсэн байна.
Мэдээллийн алба

БНХАУ-ын Бээжин хотын нэгэн хувийн сургуульд хутгатай эрэгтэй халдаж, сурагчдыг нь гэмтээжээ. Бээжин хотын Шичен дүүрэгт байдаг хувийн сургуульд өнөөдөр 11:00 цагийн үед гарсан хэргийн үеэр 20 хүүхэд шархадсанаас гурав нь ноцтой гэмтсэн байна.
Гурван хүүхдийн шарх амь насанд нь халгүй хэмээн Цагдаагийн газраас мэдэгджээ. Одоогоор хэргийн шалтгаан тодорхойгүй байна.
Санаа нь зовж, уурлаж бухимдсан эцэг, эхчүүд энэ талаар нарийн мэдээлэл авахыг хүсч буйг дүрс бичлэгт буулган эцэг, эхчүүдийн нэг нь Хятадын нийгмийн сүлжээ болох "WeChat"-д нийтэлжээ.
Харин хэрэгтнийг халдлага үйлдсэн шалтгаанаар баривчлаад буй юм байна.


















