Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөтлөгч Э.Гантулга, П.Одгэрэл нар "ажилгүй" боллоо

Өөрсдийн гэсэн имижийг бүрдүүлж үзэгчдийг нэвтрүүлгийнхээ өмнө уяж чаддаг Э.Гантулга, П.Одгэрэл нар энэ удаад хөтлөгчийн ажлаасаа холдсон бололтой.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөтлөгч Э.Гантулга, П.Одгэрэл нар "ажилгүй" боллоо
Хөтлөгч Э.Гантулга, П.Одгэрэл нар "ажилгүй" боллоо. Зураг: МҮОНРТ

Сүүлийн зургаан жил тасралтгүй зохион байгуулагдаж байгаа Universe best songs наадмын нэгэн өнгө төрх нь яахын аргагүй хөтлөгчид байдаг. Өөрсдийн гэсэн имижийг бүрдүүлж үзэгчдийг нэвтрүүлгийнхээ өмнө уяж чаддаг Э.Гантулга, П.Одгэрэл нар энэ удаад хөтлөгчийн ажлаасаа холдсон бололтой. Учир юу гэвэл удахгүй зохиогдох Universe best songs-2014 наадмыг зохион байгуулж буй уран бүтээлчид бүрэлдэхүүндээ өөрчлөлт хийж хоёр хөтлөгчөө "шинэ" залуусаар сольжээ. Тэдний оронд UBS music хөгжмийн нэвтрүүлгийн залуу хөтлөгч нар наадмыг хөтлөхөөр болсон бөгөөд хос хосоороо зургаан залуу ажиллах гэнэ. Тэдгээр залуучуудын зарим нь Universe best songs наадмын өмнөх оролцогчид болох Б.Өнөрзул, Б.Ган-Эрдэнэ, Н.Амаржаргал мөн UBS music хөгжмийн нэвтрүүлгийн хөтлөгчид болох Н.Хулан, Ц.Зэндмэнэ-Эрдэнэ, н.Шинэ-Учрал нар байх юм.

Хуваалцах