Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хүү нь аавынхаа амжилтыг 34 жилийн дараа давтав

Сонирхолтой нь түүний эцэг Хуберт Штрольц одоогоос 34 жилийн өмнө нь 1988 онд Канадын Калгарид болсон олимпод мөн адил энэ төрөлд алтан медаль хүртэж байжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүү нь аавынхаа амжилтыг 34 жилийн дараа давтав
Хүү нь аавынхаа амжилтыг 34 жилийн дараа давтав. Зураг: МҮОНРТ

Австрийн тамирчин Йоханнес Штрольц өчигдөр уулын цанын “Combined” хосолсон төрөлд Норвегийн Александр Омодт Килде, Канадын Жеймс Кроуфорд нарыг ялж түрүүлэн нутаг нэгтнүүдээ баярлуулсан.

Сонирхолтой нь түүний эцэг Хуберт Штрольц одоогоос 34 жилийн өмнө нь 1988 онд Канадын Калгарид болсон олимпод мөн адил энэ төрөлд алтан медаль хүртэж байжээ.

Тэд өвлийн спортын түүхэнд нэг төрөлд олимпийн алтан медаль хүртсэн анхны аав хүү болов.

Хуваалцах