Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хүү нь эцгийгээ авлига авсан хэрэгт буруутгав

Олон улсын хөнгөн атлетикийн холбоо (IAAF)-ны ерөнхийлөгч Ламина Диакийн хүү Массат Диак эцгийгээ хээл хахууль авсан хэрэгт буруутгаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүү нь эцгийгээ авлига авсан хэрэгт буруутгав
Хүү нь эцгийгээ авлига авсан хэрэгт буруутгав. Зураг: МҮОНРТ

Олон улсын хөнгөн атлетикийн холбоо (IAAF)-ны ерөнхийлөгч Ламина Диакийн хүү Массат Диак эцгийгээ хээл хахууль авсан хэрэгт буруутгаж байна. Катар улс 2019 оны хөнгөн атлетикийн ДАШТ-ийг нийслэл Дохадаа зохион байгуулах эрхийг авахдаа ноён Ламинад таван сая ам.долларын авлига өгсөн хэмээн бага Диак “The Guardian” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.

IAAF болон катарчууд үүнийг эрс үгүйсгэж байгаа бөгөөд өөрийнх нь мэдэгдэлтэй холбоотой нэг бус томоохон сайт дээр гарсан мэдээллийг захиалгаар устгуулсан хэмээн Диак өгүүлэв.

Хуваалцах