Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Хуучин 22-ын товчооноос Авто худалдааны цогцолбор хүртэлх замыг хаав

Хуучин 22-ын товчооноос Авто худалдааны цогцолбор хүртэлх 1.56 км авто замын барилгын ажил эхэллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хуучин 22-ын товчооноос Авто худалдааны цогцолбор хүртэлх замыг хаав
Хуучин 22-ын товчооноос Авто худалдааны цогцолбор хүртэлх замыг хаав. Зураг: МҮОНРТ

Хуучин 22-ын товчооноос Авто худалдааны цогцолбор хүртэлх 1.56 км авто замын барилгын ажил эхэллээ. Энэ авто замын ажлыг “Готик голд” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд одоогоор газар шорооны ажлаа хийгээд байна. Үүнтэй холбогдуулан энэ сарын 08-наас наймдугаар сарын 15-ныг хүртэл хуучин 22-ын товчооноос Авто худалдааны цогцолбор хүртэлх замыг хаажээ.

Зам хаасан хэсэг нь суурьшлын бүс биш учир иргэдэд хүндрэл учрахгүй. Мөн тээврийн хэрэгслүүдийг түр замаар хөдөлгөөнд оролцуулах боломжтой аж. Уг замыг гэрээний дагуу наймдугаар сарын 25-нд ашиглалтад өгөх юм байна.

Хуваалцах