Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хуучин далан шуудууг сэргээх ажлууд хийгдэж байна

Өнгөрсөн сарын 21-нд орсон усархаг аадар борооны үеэр дээрх суманд 180 гаруй айл өрх усанд автсан байна. Үүнээс 30 гаруй айл өрх газраа солих хүсэлтээ гаргасан талаар албаныхан хэлэв.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хуучин далан шуудууг сэргээх ажлууд хийгдэж байна
Хуучин далан шуудууг сэргээх ажлууд хийгдэж байна. Зураг: МҮОНРТ

Төв аймгийн Зуунмод сумыг бүхэлд нь хамгаалах далангийн зураг төслийг гаргажээ. Тус ажлыг 259 сая төгрөгөөр далан босгох тендерийн ажил зарлагдсан байна.

Өнгөрсөн сарын 21-нд орсон усархаг аадар борооны үеэр дээрх суманд 180 гаруй айл өрх усанд автсан байна. Үүнээс 30 гаруй айл өрх газраа солих хүсэлтээ гаргасан талаар албаныхан хэлэв.

Ийнхүү тэдгээр айлын буух газрыг сонгож өгсний дагуу одоогоор 15 айл нүүж буусан бөгөөд өчигдрөөс тус өрхүүдийн цахилгааныг татаж өгөх ажлыг эхлүүлсэн гэнэ.

Үерийн улмаас айл өрхүүд усанд автаж их хэмжээний хохирол гарсан тул хуучин далан шуудууг сэргээх ажлыг нийт 20 гаруй сая төгрөгөөр хийх ажлыг эхлүүлсэн талаар сумын удирдлагууд онцолж байна.

Хуваалцах