Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хуучин нисэх буудлын хөрөнгийг дуудлагаар худалдаж эхэлжээ

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 397 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 2014 оны ... дүгээр тогтоолоор Төрийн өмчийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй хөрөнгүүдийг эзэнтэй болгох шийдвэр гаргасан билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хуучин нисэх буудлын хөрөнгийг дуудлагаар худалдаж эхэлжээ
Хуучин нисэх буудлын хөрөнгийг дуудлагаар худалдаж эхэлжээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 397 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 2014 оны ... дүгээр тогтоолоор Төрийн өмчийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй хөрөнгүүдийг эзэнтэй болгох шийдвэр гаргасан билээ.
Өөрөөр хэлбэл, Шинэчлэлийн Засгийн газраас ашиглагдахгүй байгаа 10-20 жил болсон хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг эзэнтэй болгохоор Төрийн өмчит үндсэн бүртгэлтэй хөрөнгийг дуудлагын худалдаагаар худалдах шийдвэрийг гаргаж, долоо хоног тутам “дуудлагын худалдаа”-г зохион байгуулж байна.

Энэ талаар ТӨХ-ны Хэвлэлийн албанаас тодруулахад Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Өмнөговь аймгийн “Гурван сайхан” олон улсын нисэх буудлын ашиглагдахгүй байсан Нисэх буудлын радио төвийн барилга, Агуулахын барилга, Инженерийн байгууламж зэргийг нээлттэй дуудлагын худалдаагаар 47 сая орчим төгрөгөөр худалдааллаа. Эдгээр хөрөнгүүд нь анх 1989 онд ашиглалтад орсон мөртлөө, 1997 оноос хойш өнөө хүртэл 17 жилийн турш зориулалтаар нь огт ашиглаагүй. Энэ мэт зогсонги, үхмэл байсан хөрөнгүүд эдийн засгийн эргэлтэд орсноор удахгүй эхнээсээ үр өгөөжээ өгөх учиртай юм. Цаашлаад ойрын өдрүүдэд ТӨХ-ны зүгээс мөн Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа ашиглагдахгүй байгаа Увс аймгийн хуучин нисэх буудлын хөрөнгө, Булган аймгийн нисэх буудлын хөрөнгүүдийг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдаалахаар бэлтгэж байна” гэлээ.

Хуваалцах