Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хуучин орон сууцуудыг дахин төлөвлөнө

Нийслэлийн Засаг даргын захирамж гаргаж нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн шийдвэрээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдож, ашиглахыг хориглосон нийтийн зориулалттай орон сууцны зарим барилгуудыг дахин төлөвлөхөөр болжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хуучин орон сууцуудыг дахин төлөвлөнө
Хуучин орон сууцуудыг дахин төлөвлөнө. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын захирамж гаргаж нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн шийдвэрээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдож, ашиглахыг хориглосон нийтийн зориулалттай орон сууцны зарим барилгуудыг дахин төлөвлөхөөр болжээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5, 6, 7, 8, 16, 21, 22, 24, 27 дугаар байр, Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1, 2, 5, 8, 9 дугаар орон сууцны барилгуудыг дахин төлөвлөж, барилгажуулахаар болсон байна. Орон сууцны барилгуудад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хориглож, холбогдох тусгай зөвшөөрлийг төсөл хэрэгжих хугацаанд түр түдгэлзүүлэх аж.

Эдгээр байршилд барилгажилтын төсөл боловсруулахад нийт 62 сая 91 мянган төгрөг шаардагдах бөгөөд үүнийг шинээр баригдах барилга байгууламж, авто зам, инженерийн шугам сүлжээний зураг төсвийн зардлаас санхүүжүүлэх ажээ.

Хуваалцах