Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Хуучин сайд нарыг албан ёсоор чөлөөллөө

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын зарим гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тогтоолын төслийг хэлэлцэж сайд тус бүрээр санал хурааж шийдвэрлэлээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хуучин сайд нарыг албан ёсоор чөлөөллөө
Хуучин сайд нарыг албан ёсоор чөлөөллөө. Зураг: МҮОНРТ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын зарим гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тогтоолын төслийг хэлэлцэж сайд тус бүрээр санал хурааж шийдвэрлэлээ.

Засгийн газрын бүтэц болон бүрэлдэхүүний шинэчлэгдсэн хуулиуд батлагдсантай холбогдуулан Засгийн газрын зарим гишүүнийг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай саналыг өргөн барьсан юм.

Хуралдааны эхэнд Төсвийн байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар нар уншиж танилцуулав.

Үдээс өмнө хуралдсан эдгээр байнгын хороодоос дараах сайд нарыг чөлөөлүүхээр гаргасан саналыг хэлэлцэж дэмжсэн байна. Үүнд:

1/Ч.Улааныг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдын;

2/Лу.Болдыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайдын;

3/Ц.Баярсайханыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдын;

4/А.Гансүхийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайдын;

5/Д.Ганхуягийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайдын;

6/Н.Батбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайдын;

7/М.Сономпилийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдын үүрэгт ажлаас тус тус чөлөөлөх тухай санал байв.

Хуралдаанд оролцсон гишүүд Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан байнгын хорооны дарга болон Ерөнхий сайдаас асуулт асуусан. Гишүүд Ерөнхий сайд Н.Алтанхуягаас, Засгийн газрын бүтцийг хийх болсон шалтгаан, сайн ажиллаж байгаа сайд нарыг солих болсон үндэслэл гэх зэрэг асуултдаа хариулт авсны дараа үгээ хэлж санал хураах болоход хуралдаанд оролцсон гишүүдийн олонх сайд нарыг үүрэгт ажлаас чөлөөлөхийг дэмжин улмаар УИХ-ын тогтоолыг төслийг баталлаа. Үүгээр чуулганы нэгдсэн хуралдаан завсарласан юм.

Хуваалцах