Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хуучирсан байруудыг яаралтай нураах шаардлагатайг анхааруулав

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас зарим хуучны байруудыг яаралтай нурааж, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд тусган, шинэ орон сууцуудыг барих шаардлагатай талаар анхаарууллаа.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хуучирсан байруудыг яаралтай нураах шаардлагатайг анхааруулав
Хуучирсан байруудыг яаралтай нураах шаардлагатайг анхааруулав. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас зарим хуучны байруудыг яаралтай нурааж, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд тусган, шинэ орон сууцуудыг барих шаардлагатай талаар анхаарууллаа.

Уг байруудад төмөр замын шар байр, арьс шир, нэхмэлийн үйлдвэрийн ойролцоо баригдсан хуучны байрууд газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд байрладаг, улмаар 5-8 баллын газар хөдлөлтийг тэсвэрлэх чанаргүй орон сууцууд багтаж байгаа юм.

Эдгээр байр нь өвөлд хүйтэн, зун дээврээс нь борооны ус гоожин, хана, тааз нь нурсаар байдаг бөгөөд нийт 200 гаруй орон сууцанд нийслэлийн 1200 шахам өрх амьдарч байна. Насжилтын хувьд баригдаад 80 орчим жил болж байгаа нь ийн чанар муудахад хүргэх талаар холбогдох албаны хүмүүс тайлбар хийлээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн дарга С.Гантулга ярина. Тэрээр хүн амьдрахыг хориглосон 200 гаруй барилгаас гадна дүгнэлт гаргаж амжаагүй 70 орчим орон сууцны барилга байна хэмээн онцлосон юм.

Түлхүүр үг:Хуучирсан байруудыг яаралтай нураах шаардлагатайг анхаарууллаа
Хуваалцах