Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүүдээ хэрцгий авирласан эцгийг өнөөдөр шүүнэ

Төрсөн хүүгээ заазуурдаж гэмтээсэн Н.Довжинсүрэн гэгч 46 настай эрийн шүүх хурал Баянзүрх дүүргийн шүүхэд 13.00 цагаас эхэлнэ. Уг хурал насанд хүрээгүй хүүхдэд холбоотой учраас хаалттай хэлэлцэх юм байна.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүдээ хэрцгий авирласан эцгийг өнөөдөр шүүнэ
Хүүдээ хэрцгий авирласан эцгийг өнөөдөр шүүнэ. Зураг: МҮОНРТ

Төрсөн хүүгээ заазуурдаж гэмтээсэн Н.Довжинсүрэн гэгч этгээдийн шүүх хурал Баянзүрх дүүргийн шүүхэд 13.00 цагаас эхэлнэ. Уг шүүх хурал насанд хүрээгүй хүүхдэд холбоотой учраас хаалттай хэлэлцэх юм байна.

Өнгөрсөн тавдугаар сард Н.Довжинсүрэн гэгч 46 настай эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ таван настай хүүгээ заазуураар зүсэж гэмтээсэн хэрэг гарсан. Тиймээс Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс түүнд Эрүүгийн хуулийн 181.3, 100.1-т зааснаар хэрэг үүсгэж шалгаж эхэлсэн юм.

Хуралд даргалагч шүүгчээр Л.Ганзориг, улсын яллагчаар З.Оюундэлгэр, хохирогчоор таван настай хүү И болон түүний ээж О.Болормаа, өмгөөлөгчөөр Н.Эрдэнэбат нар оролцохоор болжээ.

Уг шүүх хурал өнгөрсөн долоо хоногт товлогдсон ч шүүгдэгч Н.Довжинсүрэнг өмгөөлөх өмгөөлөгч байхгүй гэх шалтгаанаар хойшилсон юм.

Түлхүүр үг:Хүүдээ хэрцгий авирласан эцгийг өнөөдөр шүүнэ
Хуваалцах