Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Хөөгдсөн найман гишүүнтэй хуралд суугаагүй эрхмүүд нэгдэв

АН-ын хяналтын хороо хуралдаад найман гишүүнийг намаасаа хөөх шийдвэрийг гаргасан. Одоогийн байдлаар Р.Амаржаргал, Х.Баттулга, Ж.Батзандан, Д.Батцогт, Р.Бурмаа, Л.Эрдэнэчимэг, М.Зоригт, Б.Наранхүү нар намаасаа хөөгдөх дээрээ тулаад байгаа юм.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөөгдсөн найман гишүүнтэй хуралд суугаагүй эрхмүүд нэгдэв
Хөөгдсөн найман гишүүнтэй хуралд суугаагүй эрхмүүд нэгдэв. Зураг: МҮОНРТ

АН-ын хяналтын хороо хуралдаад найман гишүүнийг намаасаа хөөх шийдвэрийг гаргасан. Одоогийн байдлаар Р.Амаржаргал, Х.Баттулга, Ж.Батзандан, Д.Батцогт, Р.Бурмаа, Л.Эрдэнэчимэг, М.Зоригт, Б.Наранхүү нар намаасаа хөөгдөх дээрээ тулаад байгаа юм. Тэгвэл дээрх гишүүдтэй хуралдаанд суугаагүй долоон гишүүн нэгдэхээр болсон талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг хэлэлцэх үеэр хуралд суугаагүй УИХ-ын гишүүн С.Одонтуяа, М.Батчимэг, Д.Арвин, Д.Ганбат, Г.Баярсайхан, С.Эрдэнэ, Д.Ганхуяг нар “гологдсон” наймтайгаа нийлэх талаар бодож эхэлсэн байна.

Хуваалцах