Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Хүүгийн гэдэснээс 3.5 метр урт шимэгч хорхой гарчээ

БНСУ-ын Ханьяны их сургуулийн эмнэлгийн хүүхдийн тасагт ядарч сульдсан оноштойгоор эмнэлэгт шинжилгээ хийлгэсэн 13 настай нэгэн хүүгийн гэдэснээс 3.5 метр урт шимэгч хорхой гарчээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүгийн гэдэснээс 3.5 метр урт шимэгч хорхой гарчээ
Хүүгийн гэдэснээс 3.5 метр урт шимэгч хорхой гарчээ. Зураг: МҮОНРТ

БНСУ-ын Ханьяны их сургуулийн эмнэлгийн хүүхдийн тасагт ядарч сульдсан оноштойгоор эмнэлэгт шинжилгээ хийлгэсэн 13 настай нэгэн хүүгийн гэдэснээс 3.5 метр урт шимэгч хорхой гарчээ.

Өтгөний шинжилгээгээр шимэгч хорхойтой болох нь илэрсэн тул түүнд туулга өгч, шимэгч хорхойг гаргаж авахад 3.5 метр болоод дундуураа тасарсан байна.

Эмчийн мэдэгдсэнээр хорхой 3.5 метрээс ч урт байх магадлалтай гэнэ. Хүү түүхий загасны суши их иддэг байсан нь халдвар авах гол шалтгаан болсон байх магадлалтай гэжээ.

Хуваалцах