Хүүгийн үхэлтэй холбогдуулан иргэн С, Б нарыг сэжигтнээр татан цагдан хорьжээ
Энэ сарын 6-ны өдөр Дорнод аймгийн төв Хэрлэн суманд 7 настай хүү амь насаа алдсан хэрэг гарсан. Энэ хэргийн талаар Дорнод аймгийн Цагдаагийн газрын мэдээлэл хийлээ.
Мэдээллийн алба

Энэ сарын 6-ны өдөр Дорнод аймгийн төв Хэрлэн суманд 7 настай хүү амь насаа алдсан хэрэг гарсан. Энэ хэргийн талаар Дорнод аймгийн Цагдаагийн газрын мэдээлэл хийлээ.
Ингэхдээ "7 настай хүүхэд өөрийгөө боомилсон гэх мэдээллийн дагуу шалгахад гадны нөлөө орсон байж болзошгүй байдал илэрсэн тул эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж энэ хэрэгтэй холбогдсон байж болзошгүй гэх үндэслэлээр иргэн С, Б нарыг сэжигтнээр татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд яваа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэв.
Б.Отгонбавуу


















