Хүүхдэд дунгийн суулгацын хагалгаа амжилттай хийлээ
ЭХЭМҮТ-ийн Чих, хамар, хоолойн тасгийн эмч нар, БНСУ, БНХАУ-ын эмч нартай хамтран хүүхдэд дунгийн суулгацын хагалгааг өчигдөр анх удаа хийжээ.
Мэдээллийн алба

ЭХЭМҮТ-ийн Чих, хамар, хоолойн тасгийн эмч нар, БНСУ, БНХАУ-ын эмч нартай хамтран хүүхдэд дунгийн суулгацын хагалгааг өчигдөр анх удаа хийжээ.
Гурван цаг гаруй үргэлжилсэн хагалгаанд төрөлхийн сонсголгүй, гурван настай Н охин орсон бөгөөд биеийн байдал сайн байгаа аж.
Манайд энэ төрлийн хагалгааг 2009 оноос хувийн эмнэлгүүд хийж эхэлжээ. Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ч хийж байсан гэнэ.
Энэ удаагийн хагалгаа нь анх удаа хүүхдийн төрөлжсөн эмнэлэгт, хүүхдэд хийж буйгаараа онцлог юм байна. Өдгөө ЭХЭМҮТ-д ийм хагалгаа хийлгэх шаардлагатай 49 хүүхэд байгаа гэсэн.
Чихэнд электрод тавьснаар хүүхэд сонсож, ярьж чаддаг болохоос гадна жирийн хүүхэдтэй адил сурч, боловсрох нөхцөл бүрдэх юм байна.


















