Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлнэ

Хөвсгөл аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хамгааллын асуудалд суурилсан хамтын ажиллагааны загварыг төрийн байгууллагын хооронд бий болгох, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх зорилгоор “Хайрын гар” арга хэмжээг ерөнхий боловсролын сургуулиудад зохион байгуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлнэ
Хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлнэ. Зураг: МҮОНРТ

Хөвсгөл аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хамгааллын асуудалд суурилсан хамтын ажиллагааны загварыг төрийн байгууллагын хооронд бий болгох, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх зорилгоор “Хайрын гар” арга хэмжээг ерөнхий боловсролын сургуулиудад зохион байгуулж байна.

Мөн хүүхэд хамгааллын асуудал бие даасан салбар болж, эрх зүйн орчинтой болж хөгжиж байгаа тул энэ асуудалд салбар дундын бодлого, зохицуулалтын хүрээнд анхаарах хэрэгтэйг нийтэд ойлгуулах, урьдчилан сэргийлэх үйлчилгээг өргөжүүлэх бодлого барьж байгаа гэнэ. Тус аймагт гэр орондоо айдас түгшүүр байнга төрүүлдэг 255 орчим эцэг эх, 312 хүчирхийлэлтэй өрх байна гэсэн судалгаа гарчээ. Энэ онд гэр бүлийн хүчирхийлэлд 25 хүүхэд өртсөнөөс сургуулийн орчинд 18, олон нийтийн газарт 7 хүүхэд хүчирхийллийн золиос болжээ.

Түүнчлэн багш, хүүхдийн эрхийг зөрчиж, бие махбодид нь халдах, тэдэнтэй хүндэтгэлтэй бус хандах тохиолдол арилахгүй байгаа учраас “Хайрын гар” арга хэмжээгээр дамжуулан олон нийтийн анхаарлыг хүүхдээ хамгаалах, тэдэнд ээлтэй орчныг ямагт бүрдүүлэх, хүмүүжлийн эерэг арга барилыг хэрэглэж байхыг уриалж, дадал олгоход анхаарч ажиллаж байгаа ажээ.

Эх сурвалж: Хөвсгөл аймгийн ЗДТГ

Хуваалцах