“Хүүхдэд ээлтэй засаглал-2020” хөтөлбөрийг баталлаа
Дорнод аймгийн ИТХ-ын ээлжит III хуралдаанаар “Хүүхдэд ээлтэй засаглал-2020″ хөтөлбөрийг баталлаа. Хөтөлбөрийн төслийг аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, энэ удаагийн хуралдаанаар орууллаа.
Мэдээллийн алба

Дорнод аймгийн ИТХ-ын ээлжит III хуралдаанаар “Хүүхдэд ээлтэй засаглал-2020″ хөтөлбөрийг баталлаа. Хөтөлбөрийн төслийг аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, энэ удаагийн хуралдаанаар орууллаа.
“Хүүхдэд ээлтэй засаглал-2020″ хөтөлбөрийг “Дорнод аймгийн 2016-2025 оны хөгжлийн хэтийн зорилт”, аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон бусад холбогдох хууль тогтоомжид үндэслэн боловсруулжээ. Хөтөлбөрийн гол зорилго нь гэр бүл, салбар дундын хамтын ажиллагаа, оролцоонд түшиглэсэн хүүхдийн хөгжил, хамгааллын тогтолцоог бий болгоход дэмжлэг үзүүлэх замаар хүүхдээ дээдэлсэн, хүүхдэд ээлтэй засаглалыг бэхжүүлэх юм. Энэ хүрээнд 2020 он хүртэл гурван үе шаттайгаар:
1. Засаглалын бүх түвшинд хүүхдийн оролцоог хангаж, өөртөө итгэлтэй, эх оронч сэтгэлгээтэй, бүтээлч, хариуцлагатай иргэнийг төлөвшүүлэх
2. Хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хөгжил хамгааллын үйлчилгээний чанарыг сайжруулж, хүүхэд, гэр бүлд чиглэсэн үйл ажиллагааг өргөжүүлэх
3. Хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээний нэр төрөл, хэлбэрийг боловсронгуй болгож, мөрдөгдөж буй стандартыг хэрэгжүүлэх замаар эрүүл аюулгүй, ээлтэй орчин бүрдүүлэх
4. Хүний нөөцийн чадавхийг бэхжүүлж, салбарын байгууллагын түншлэл, хамтын ажиллагааг сайжруулах зорилтыг хэрэгжүүлэх 42 чиглэлийн үйл ажиллагааг хөтөлбөрт тусгажээ.
Дорнод аймаг 2014-2016 онд Мянганы хөгжлийн зорилт, Монгол улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 болон бусад бодлого, хөтөлбөр, тогтоол шийдвэр, орон нутгийн бодлогын баримт бичгүүдийн үзэл санаанд суурилан “Хүүхдэд ээлтэй засаглал-2016″ хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн.
Үүний үр дүнд Дорнод аймагт хүүхдэд чиглэсэн хөрөнгө оруулалтууд нэмэгдэж, сум болон орон нутгийн төсөв, өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан нийт 14 сумын 43 хувь, Хэрлэн сумын 10 багийн 90 хувь нь тоглоомын талбайтай, Хэрлэн сум хоёр цэцэрлэгт хүрээлэнтэй болсон. Хүүхдийн өсвөр үеийн “Ирээдүйн босго төв”, ГБХЗГ-ын дэргэд “Залуучуудын хөгжлийн төв”, Нөхөн үржихүйн эрүүл мэндийн “Дотно зөвлөгч төв”, “Босоо бэрс” шатрын клуб, “Хүүхдийн студи”, Хүүхэд, эмэгтэйчүүдийн хамгааллын төв зэрэг хүүхдэд зориулсан хөгжил хамгааллын шинэ үйлчилгээ нэмэгдсэн.
Мөн аймгийн Засаг даргын захирамжаар “Хүүхдээ сонсох өдөр”-тэй болсноор бүх түвшинд нийт 6690 хүүхдийн үгийг сонсож, тэдний саналыг үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлж байна. Сургуулийн өмнөх боловсролд хамрагдалт нэмэгдэж, сургууль засвардалтгүй болсон. Шүдний цооролтгүй хот болох зорилт, 22 байгууллага, 24 сургууль, 20 цэцэрлэг “Хүүхдэд ээлтэй сургууль, цэцэрлэг”-ийн болзол хангасан, Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр 2015 онд үндэсний хэмжээнд тэргүүлсэн зэрэг олон амжилтыг дурдаж болно.
Б.Отгонбавуу


















