Хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг зөвлөж байна
Амралт, аялал зугаалгын өдрүүдэд эцэг эх, асран хамгаалагч, томчууд бидний хайхрамжгүй, буруутай үйл ажиллагааны улмаас бага насны хүүхэд түлэгдэх тохиолдол гардаг.
Мэдээллийн алба

Амралт, аялал зугаалгын өдрүүдэд эцэг эх, асран хамгаалагч, томчууд бидний хайхрамжгүй, буруутай үйл ажиллагааны улмаас бага насны хүүхэд түлэгдэх тохиолдол гардаг. Иймд:
-Хүүхэд авч байхдаа халуун хоол болон уух зүйлс хэрэглэхгүй байх,
-Халуун хоол болон цайг хүүхэд хүрэхээргүй газар болон ширээний ирмэгээс хол зайд тавих,
-Хүүхдээ тэвэрч байх үедээ халуун плитка болон зуухан дээр хоол хийхгүй байх,
-Тогоо болон хувингийн бариулыг зуухны цаад тал руу харуулж тавих,
-Зуухны тагийг заавал түгжиж байх,
-Халуун зуух болон индүүнээс хүүхдийг хол байлгах, очиж хүрэхээс сэргийлэхийг ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас мэдээллээ.


















