Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдаа хойшлогдлоо

Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, үндэсний үйлдвэрийн чанартай бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх соёлыг өсвөр, залуу үед төлөвшүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, салбарын өрсөлдөх

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдаа хойшлогдлоо
“Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдаа хойшлогдлоо. Зураг: МҮОНРТ

Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, үндэсний үйлдвэрийн чанартай бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх соёлыг өсвөр, залуу үед төлөвшүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор “Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдааг Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн даргын ивээл дор жил бүрийн 5 дугаар сард зохион байгуулж байхаар Засгийн газрын 2018 оны 87 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн.

Энэ тогтоолын дагуу “Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдааг эх үрсийн баярыг угтан зохион байгуулдаг уламжлалтай. Гэвч "COVID-19" халдварт цар тахалтай тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байгаатай холбогдуулан “Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдааг энэ жилийн хувьд зохион байгуулахгүй, харин ирэх жил өргөтгөн зохион байгуулах болсон байна.

Хуваалцах