Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүүхдэд зориулсан утга зохиолын уралдааны дүнг үзэх боломжтой

Хүүхдэд зориулсан утга зохиолын бүтээлийн уралдааны дүнг 2014 оны 7-р сарын 18-ны өдөр Боловсрол, шинжлэх ухааны яамны http://www.meds.gov.mn цахим хуудаснаас үзэх боломжтой юм байна.

Ж.
Ж.Тагтаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдэд зориулсан утга зохиолын уралдааны дүнг үзэх боломжтой
Хүүхдэд зориулсан утга зохиолын уралдааны дүнг үзэх боломжтой. Зураг: МҮОНРТ

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад зориулсан утга зохиолын бүтээлийн уралдааныг роман, тууж, өгүүллэг, баримтат өгүүллэг, яруу найраг, орчуулгын төрлөөр зарлаж, уралдаанд ирүүлсэн бүтээлийг үнэлж дүгнэх ажлыг зохион байгуулж байна.

Шалгаруулалтыг уншигч хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн багш, утга зохиолын мэргэжилтэн гэсэн гурван үе шаттайгаар явуулж байгаа тул багагүй хугацаа шаардагдаж буй аж.

Хүүхдэд зориулсан утга зохиолын бүтээлийн уралдааны дүнг 2014 оны 7-р сарын 18-ны өдөр Боловсрол, шинжлэх ухааны яамны http://www.meds.gov.mn цахим хуудаснаас үзэх боломжтой юм байна.

Хуваалцах