Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүүхдэдээ хараа хяналт тавихыг санууллаа

Өчигдрийн байдлаар нийслэлд иргэд, аж ахуйн нэгжээс 8920 хандалт бүртгэгджээ. Тодруулбал, 101, 105 дугаарт 679, 102 дугаарт 4554, 103 дугаарт 3687 дуудлага ирсэн байна. Үүнээс түргэн тусламжийн 662, зам тээврийн зөрчил 358, гал түймэр, аврах ажиллагааны долоо, гэмт хэрэг, зөрчлийн 1588 бодит дуудлаг

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдэдээ хараа хяналт тавихыг санууллаа
Хүүхдэдээ хараа хяналт тавихыг санууллаа. Зураг: МҮОНРТ

Өчигдрийн байдлаар нийслэлд иргэд, аж ахуйн нэгжээс 8920 хандалт бүртгэгджээ. Тодруулбал, 101, 105 дугаарт 679, 102 дугаарт 4554, 103 дугаарт 3687 дуудлага ирсэн байна. Үүнээс түргэн тусламжийн 662, зам тээврийн зөрчил 358, гал түймэр, аврах ажиллагааны долоо, гэмт хэрэг, зөрчлийн 1588 бодит дуудлага хүлээн авчээ.

Түүнчлэн урин дулаан цаг болж хүүхдийн сургууль, цэцэрлэг амарч байгаатай холбоотойгоор хүүхдүүд гэмт хэргийн золиос болох тохиолдол ихэсдэг. Учир нь ээж, аавыгаа ажилдаа явсан хойгуур хүүхдүүд гадаа гарч тоглож байгаад нэгнийгээ гэмтээх, зам тээврийн осолд орох, хүчингийн хэргийн хохирогч болох тохиолдлууд цөөнгүй гардаг байна. Иймд эцэг, эхчүүдийг хүүхдэдээ хараа хяналт тавьж байхыг ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс анхаарууллаа.

Хуваалцах