Хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулъя!
Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс эцэг, эхчүүдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
Мэдээллийн алба

Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс өөрийн фэйсбүүк хуудсаараа эцэг, эхчүүдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэжээ. Сэрэмжлүүлэгт,
"Эцэг эхчүүдээ хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулъя.
За нэг зүйл яаралтай бичих хэрэгтэй болж байна. Бага насны хүүхэдтэй хэн бүхэн уншаарай.
Энэ, Момо гэдэг нөхөр. Анх 2016 оны 8 сард үзэсгэлэнд тавигдсан, Японы аймшгийн кинонд зориулж Кэйсүкэ Айсавагийн хийсэн хүүхэлдэй. Зохиолоороо бол төрөхийн хүндрэлээс болж нас барсан, шувуу мэт хүн гэнэ. Үүний зураг Инстаграмд орсноор олон нийтэд тархаж яваад саяхнаас бага насны хүүхдүүдрүү чиглэсэн МомоЧеллэнж нэрээр интернетэд үзэгдэх болсон байна.
Голдуу Youtube-н видеонууд дундуур гэнэт гарч ирээд хүүхдүүдэд амиа хорлох заавар өгдөг нь өчигдрөөс илрээд, эцэг эхчүүдэд анхааруулга өгсөн мэдээнүүд гараад эхэллээ. Тухайлбал Исландын цагдаагийн газар албан ёсоор иргэддээ сэрэмжлүүлэг өгсөн байна.
Уржнан гараад байсан Цэнхэр Халим челлэнжтэй төстэй бололтой. Тэхдээ бага насны хүүхдүүдэд зориулсан, аав ээжийгээ унтаж байхад плиткээ асаа, төмөр сэрээ разеткаруу хий гэх мэт заавар маш эелдэг байдлаар хэлж өгдөг гэнэ. Minecraft, Peppa Pig болон өөр олон хүүхдийн видеон дотроос гэнэт гарч ирдэг байна. Одоогоор Youtube үүнтэй тэмцэж байна, өдрийн 400 аккаунт хааж байна л гэнэ. Цаана нь хакерууд л байгаа байх.
Анх Испани хэл дээр явагдаж байгаад саяхнаас Англи хэлтэй видеонуудруу орж ирсэн бололтой. Албан бус эх сурвалжаар Аргентинд 12 настай нэг хүүхэд Момогоос болж амиа хорлосон гэсэн мэдээ байна.
Манай Монголд зарим эцэг эхчүүд Момоог таних уу гэж асуухад танина гэж хүүхдүүд хариулсан тухай фэйсбүүк дээр байна. Азаар Англи хэл мэддэггүйн давуу тал гарч, өөрийгөө хохироосон тохиолдол гараагүй байна.
Эцэг эхчүүд хүүхдийнхээ юу үзэж байгааг нэг анхаарах цаг болж.
(Комментууд болон надад ирсэн мессежүүдээс харахад Монголд үүнийг бага насны олон хүүхэд таньж байна гэнэ. Зарим нь харснаа зурж үзүүлэхэд тохирч байна гэнэ. Хүүхдүүдээсээ аятайхан Момоог таних уу гээд асуугаарай. Тэгээд сэтгэгдэл бас үлдээгээрэй)" гэжээ...


















