Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хүүхдээ Америкийн иргэншилтэй болгохын тулд онгоцонд төржээ

Энэ сарын 16-нд Америкийг зорьж явсан нэгэн тайвань бүсгүй онгоцонд нярайлсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдээ Америкийн иргэншилтэй болгохын тулд онгоцонд төржээ
Хүүхдээ Америкийн иргэншилтэй болгохын тулд онгоцонд төржээ. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 16-нд Америкийг зорьж явсан нэгэн тайвань бүсгүй онгоцонд нярайлсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл SBS телевизийн хамгийн сүүлийн мэдээллээс харахад “Тус эмэгтэй 36 долоо хоногтой атлаа, 32 долоо хоногтой хэмээн онгоцонд суусан бөгөөд хүүхдээ Америкт төрүүлж, Америкийн иргэншилтэй болгох зорилготой байсан” гэсэн байна.

Түүнчлэн энэхүү үйл явдлаас болж онгоц 5 цаг саатсанд бүсгүйг буруутгаж байгаа бөгөөд худал бичиг баримт бүрдүүлэн онгоцонд суусан зэрэгт нь хэрэг үүсгэн шалгуулж байгаа аж. Агаарын тээврийн хуулиараа хүүхэд Америкийн иргэншилтэй болсон байна.

Хуваалцах