Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүүхдээ дархлаажуулалтад хамруулах эцэг, эх хүүхэдтэйгээ хамт очиж зөвшөөрлийг хуудас бөглөнө

Маргааш буюу 2021 оны зургаадугаар сарын 28-ны даваа гарагаас 12-15 насны хүүхдүүдийг эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр сайн дурын үндсэн дээр дархлаажуулалтад хамруулж эхэлнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдээ дархлаажуулалтад хамруулах эцэг, эх хүүхэдтэйгээ хамт очиж зөвшөөрлийг хуудас бөглөнө
Хүүхдээ дархлаажуулалтад хамруулах эцэг, эх хүүхэдтэйгээ хамт очиж зөвшөөрлийг хуудас бөглөнө. Зураг: МҮОНРТ

Маргааш буюу 2021 оны зургаадугаар сарын 28-ны даваа гарагаас 12-15 насны хүүхдүүдийг эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр сайн дурын үндсэн дээр дархлаажуулалтад хамруулж эхэлнэ.

Дархлаажуулалтад хамрагдах хүүхдүүдэд "Пфайзер" үйлдвэрийн "Комирнэти" вакцин хийх юм. Хүүхдээ дархлаажуулалтад хамруулахыг хүссэн эцэг эх, асран хамгаалагч нь "Пфайзер" вакцин хийж буй дархлаажуулалтын цэгт хүүхэдтэйгээ хамт очиж зөвшөөрлийг хуудас бөглөнө.

Эрүүл мэндийн яамнаас баталсан зөвшөөрлийн хуудаст вакцины талаарх танилцуулга, хийлгэсний дараа үзүүлэх урвал зэрэг мэдээлэл багтсан бөгөөд тэдгээр мэдээллээс асууж тодруулах зүйл байвал дархлаажуулалтын эмчээр тайлбарлуулах боломжтой аж.

Нийслэл хотод 12-15 насны 100 мянга гаруй хүүхэд байдаг бөгөөд давтан тунг 21 хоногийн дараа хийлгэх юм байна.

Хуваалцах