Хүүхдээ гараа угаахад нь туслаарай
Хүүхдүүдийн хувьд гар угаахыг амар хялбар, зугаатай болгоход туслах хэдэн аргыг энд дурдъя.
Мэдээллийн алба

Хүүхдүүдийн хувьд гар угаахыг амар хялбар, зугаатай болгоход туслах хэдэн аргыг энд дурдъя. Үүнд:
Амар хялбар болгох - Бага насны хүүхдүүд угаалтуурт бие даан хүрэхэд хялбар болгох үүднээс сандал тавина. Хүүхэд хүрч чадахуйц газарт саван байрлуулна. Угаалтуурын дэргэд цаг хугацаа тоологч тавьж, тэднийг 20 хүртэл тоолоход тусална.
Хөгжилтэй болгох - Гараа угааж байхдаа хамтдаа дуу дуулна. Энэ нь 20 секундийн турш гараа үрж угаахад тусална.
Гэр бүлийн ажил хэрэг болгох - Гэрт байгаа бүх хүмүүс шаардлагатай үед гараа заавал угаадаг сайн жишиг тогтооно.
Энгийн болгох.
Ойлгоход нь туслах – Тухайлбал, бичил биетүүд нүдэнд үзэгдэхгүй бөгөөд тухайн газартаа өсөж үржсээр байж болох тухай хүүхдүүдэд хэлж өгнө. Хүүхдүүд яагаад угаах шаардлагатайг ойлгосон бол гараа дуртайяа угаах болно.


















