Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Хүүхдээ нүдний эмчид хэзээ үзүүлэх вэ

Хүүхдийн харааны асуудлыг эрт илрүүлж, оношлох нь харааны хөгжил төдийгүй оюуны болон танин мэдэхүйн хөгжил, сэтгэлзүй, сурлагын амжилтад чухал нөлөөтэй.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдээ нүдний эмчид хэзээ үзүүлэх вэ
Хүүхдээ нүдний эмчид хэзээ үзүүлэх вэ. Зураг: МҮОНРТ

Хүүхдийн харааны асуудлыг эрт илрүүлж, оношлох нь харааны хөгжил төдийгүй оюуны болон танин мэдэхүйн хөгжил, сэтгэлзүй, сурлагын амжилтад чухал нөлөөтэй.

Судлаачид хүүхдийн суралцах үйл явцын 80 хувь нь хараагаар дамждаг гэж үздэг.

Таны хүүхдэд дараах шинж тэмдгүүд илэрч байвал хүүхдээ нүдний эмчид заавал үзүүлээрэй.

•Нүд улайх, өвдөх

•Хараа гэнэт муудах

•Зурагт болон номыг хэт ойроос харах

•Нүдний хүүхэн хараа цайвар харагдах

•Хялар харах

•Нулимс байнга гоожих, нуухтах

•Нүд чичирхийлж хөдлөх

•Гэрэлд гялбах

•Нүдээ ойр ойрхон нухлах

•Гэр бүлд нь нүдний өвчтэй хүн байх

Хуваалцах