Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүүхдээ орхисон ээж 19 настай оюутан байжээ

Сонгинохайрхан дүүргийн III хорооны Бага Нарангийн 42 дугаар гудамжнаас төрөөд удаагүй нярайн цогцос олдсон талаар бид мэдээлсэн.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдээ орхисон ээж 19 настай оюутан байжээ
Хүүхдээ орхисон ээж 19 настай оюутан байжээ. Зураг: МҮОНРТ

Сонгинохайрхан дүүргийн III хорооны Бага Нарангийн 42 дугаар гудамжнаас төрөөд удаагүй нярайн цогцос олдсон талаар бид мэдээлсэн. Тухайн нярайн эхийг цагдаагийн алба хаагчид өнгөрөгч баасан гарагийн орой олсон байна. Тэрбээр тус дүүргийн 19 дүгээр хороонд түр оршин суугч, 19 настай оюутан байжээ.

Манай улсын хуулинд эцэг, эх асран хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас хүүхдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан, нас барсан тохиолдолд 5-10 жилийн хорих ялаар шийтгэдэг билээ.

Хуваалцах