Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Хүүхдээ сонсох өдөр”-тэй болжээ

Архангай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс сар бүрийн еснийг "Хүүхдээ сонсох өдөр" болгон зарласан байна. Үүний дагуу гуравдугаар сарын 7-ны өдөр Нутгийн захиргааны ордны Иргэний танхимд Цэцэрлэг хотын ЕБС болон МСҮТ-үүдийн сурагчдын төлөөллийг аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат, Засаг дарга Д.Бат-Эрдэнэ, Н

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хүүхдээ сонсох өдөр”-тэй болжээ
“Хүүхдээ сонсох өдөр”-тэй болжээ. Зураг: МҮОНРТ

Архангай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс сар бүрийн еснийг "Хүүхдээ сонсох өдөр" болгон зарласан байна.

Үүний дагуу гуравдугаар сарын 7-ны өдөр Нутгийн захиргааны ордны Иргэний танхимд Цэцэрлэг хотын ЕБС болон МСҮТ-үүдийн сурагчдын төлөөллийг аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат, Засаг дарга Д.Бат-Эрдэнэ, НХХ-ийн дарга Ш.Нямдаваа, Хүүхэд-гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Нарантуяа нар сонсож, тулгамдсан асуудлуудад хариулт өгчээ.

Архангай аймгийн боловсролын салбар олон жил улсад дээгүүр байранд явж ирсэн сайхан уламжлал алдагдсан байна.

Одоо тус аймаг боловсролын хувьд улсын дунджаас 10 пунктээр доогуур байгаа аж. Сурагчдын IQ өндөр, мэргэжилтэй багш нараар хангагдсан, сурах орчин нөхцөл байсаар байтал сурагчдын дийлэнх сурах сонирхолгүй болжээ.

Хүүхэд нэг бүрийн авьяасыг хөгжүүлэхийн тулд тус аймгийн спортын холбогдсон үйл ажиллагааг идэвхжүүлэх, удирдлагыг чадваржуулахаа хүүхдүүдэд аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ амласан байна.

Хуваалцах