Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хүүхдээ тэвэрсэн эхийн чулуужсан яс олжээ

Тайвань аралд хүн амьдарч байсны хамгийн эртний баримт олджээ. Археологичид 4800 жилийн өмнө хүүхдээ тэвэрсэн хэвээр амиа алдсан эхийн араг ясыг Тайваниас олсноо өнгөрөгч мягмар гарагт зарласан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдээ тэвэрсэн эхийн чулуужсан яс олжээ
Хүүхдээ тэвэрсэн эхийн чулуужсан яс олжээ. Зураг: МҮОНРТ

Тайвань аралд хүн амьдарч байсны хамгийн эртний баримт олджээ. Археологичид 4800 жилийн өмнө хүүхдээ тэвэрсэн хэвээр амиа алдсан эхийн араг ясыг Тайваниас олсноо өнгөрөгч мягмар гарагт зарласан байна.

Олдворыг ил гаргах үед тэнд байсан бүх археологич, хайгуулын ажилчид цочролд орсон тухай Тайванийy Байгалийн Шинжлэх ухааны Үндэсний Музейн ажилтан Чу Вей Ли "Ройтерс" агентлагт ярьжээ.

Учир нь эх гартаа тэвэрсэн үрээ харсан чигтээ цогцос нь хадгалагдаж үлдсэн байв. Тайвань арлын төв хэсгийн Тайчунь хотын ойролцоо хийсэн малтлагаар бусад 48 олдворын хамт эх, үрийн цогцосны үлдэгдэл олджээ.

Одоогоор энэ олдвор нь Тайвань аралд хүн амьдарч байсны хамгийн эртний баримт гэгдэж байна.

Хуваалцах