Хүүхдээ тэврээд үсрэх гэж байсан эмэгтэй сэтгэцийн өвчтэй байжээ
Зургаан настай хүүхдээ тэврээд тагтан дээрээс үсрэх гэж байсан эмэгтэйг Онцгой байдлын албан хаагчид аварсан байна.
Мэдээллийн алба

Зургаан настай хүүхдээ тэврээд тагтан дээрээс үсрэх гэж байсан эмэгтэйг Онцгой байдлын албан хаагчид аварсан байна. Тодруулбал, өчигдөр 09.00 цагийн орчимд Баянгол дүүргийн 12 дугаар хороо, зургадугаар бичил хороолол, 34 дүгээр байранд тагтан дээрээс хүүхдээ тэвэрсэн эмэгтэй үсрэх гэж байна гэсэн дуудлага иржээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн аврах салбарын бүлгийг очиход сэтгэцийн өвчтэй 31 настай эмэгтэй зургаан настай охиноо тэвэрч тагтан дээрээс үсрэх гэж байсныг таслан зогсоож чадсан байна.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт үргэлжилж байгаатай холбогдуулан бага насны хүүхдийг хяналтгүй гэрт нь үлдээхгүй байх, гэр, орон сууцны галын аюулгүй байдлаа хангаж, ахуйн хүрээний осол гэмтлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байв.


















