Хүүхдээ улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамруулаарай
Вакциныг хугацаанд нь тариулаагүй бол өөрт ойр байрлах өрх, сумын эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төвд хандаарай.
ЭМ
Эрүүл мэндийн яам
Мэдээллийн алба
Уншихад 1 минут


Улаанбурхан өвчний халдвар авсан хүн амьсгалах, ханиах, найтаахад вирус ойр орчимд тархдаг.Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй, вирусээр үүсгэгддэг өвчин.Улаанбурхан өвчний эсрэг вакцин хийлгээгүй 10 хүн тутмын 9 нь уг өвчнөөр өвдөх эрсдэлтэй.
Хүүхдэд 9 сартай, 2 настайд улаанбурхан өвчнөөс сэргийлэх вакциныг 2 удаа хийдэг.
Вакциныг хугацаанд нь тариулаагүй бол өөрт ойр байрлах өрх, сумын эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төвд хандаарай.
Хуваалцах


















