Хүүхдээр уралдааны морь унуулахгүй байхыг зөвлөжээ
Монголын морин спорт уяачдын холбоонд ХЭҮК зөвлөмж хүргүүлж, Цагаан сарын баяраар зохион байгуулах уралдааны хурдан морьдыг хүүхдээр унуулахгүй байхыг зөвлөжээ.
Мэдээллийн алба

Монголын морин спорт уяачдын холбоонд Хүний эрхийн үндэсний комисс зөвлөмж хүргүүлж цагаан сарын баяраар зохион байгуулах уралдааны хурдан морьдыг хүүхдээр унуулахгүй байхыг зөвлөжээ.
Уг зөвлөмжид "Хүүхдийн эрх зөрчигдсөн, эрүүл мэндээрээ хохирсон тухай гомдол ХЭҮК-т их ирэх болсон тул Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн 19.3 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ дагуу хүний эрхийн зөрчлөөс сэргийлэх зорилгоор өвөл цагийн морин уралдаанд хүүхдээр морь унуулан оролцуулахгүй байхыг сануулж байна" гэжээ.


















